Silence - Шинэ бичлэгүүд http://silence.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 16 Apr 2008 14:04:20 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[ээ аймхай аймхай.]]> http://silence.blog.banjig.net/post.php?post_id=46279 яг одоо Винампаар Girlschool охидын НЬЮ ВИЙВ ОФ Блек Хеви Мэталл ... охидын хамтлаг болхоор одоо надад илүү эрч өгч магадгүй. Би чадна,сурчихна нтр гээл цагаа тулахаар муухай сандраал шууд чи чадку дараа ирээрэй гэсэн үгс сонстоод... Яаая гитар бөмбөр үнэн гоё шаажийна доо.
ФААк би яагаад ийм хулчгар ийн..     Race With the devil ... neeh saihan duu sonsuul taivshirhnuu yahnuu
[img]http://www.wegotrecords.com/images/girlschool.jpg[/img]


]]>
Wed, 16 Apr 2008 14:04:20 +0800 http://silence.blog.banjig.net/post.php?post_id=46279
<![CDATA[.]]> http://silence.blog.banjig.net/post.php?post_id=46255    БИ дандаа  ЭНД л байсан.. цаг  урагшаа л явна. Хэзээ нэгэн цагт би зогсож байсан боловуу гэж боддог.. Гэхдээ зогсож үзсэнээ ерөөс мэдэхгүй. Би ЭНД хэдий хүртэл давхихаа ч мэддэггүй .  Би УРАЛДААНЫ машин . үгүйэ зүгээр л УРАЛДАХ  ёстой машин. Ер нь БИД дандаа л давхиж байдаг учраас зогсохыг бүр мөсөн зогсохыг хүсдэг байх. Бид гэдэгт зөвхөн уралдах ёстой цөөхөн машинууд л хамаардаг юм. БИД бүгдэд тоормос гэж байдаггүй. Угаасаа заяагаагүй. Хүсвэл гэхдээ зогсож болно.  Ихэнх машинууд Уралдааны машин гэдгээс өөр юу ч мэдкү ухаан жолоогүй давхиж байдаг. Уралдаад л.. . Бид ч бас уралдааны машинууд л да гэхдээ уралдахаас залхсан зогсож чаддаггүй машинууд. Уралддаггүй зогсдоггүй зүгээр л УРАЛДАХ ёстой л машинууд.  Би ч бас. ...хммЭндхийн зам дээрх  дугуйтай болгон л өөрийн хамар, хаалга,ар гээд энд тэндгүй өөрсдийн спонсорынхоо лого бренд тэмдэгээр гоёдог.  Яг Миний урдхан  Пепси, Сони, Фужифилм, Конверси –ууд ..,Хааяа нэг Аттила, Хар Чингис, Боргио... заримдаа Санни ч билүү жүүс, тэгээд Траст-уудтай таарладана. Хаана нь төгсөхгүй сав саарал зам дээр есөн зүйлийн өнгө будагнууд урсаад заримынх нэрийг нь мэдэхгүй. Хэзээ хэн ялагч болох нь мэдэгдэхгүй бүгд уралдаад л..   Хойно нэг улаан машин сигналь өгөөд гэрлээ хэд анивчуулаад инээвхийлнэ. Миний найз Марлборо...  Тэр бас Уралдах ёстой машин. Энэ эцэс төгсгөлгүй зам дээр бид яаж учирсан нь сонин. Тэр бас л алгуурхан ойролцоо явна. Түүнд хэнд ч байдаггүй эрчтэй ув улаан өнгөтэй хэрнээ бас л уралдах ёстой машин болчихсон нь гайхмаар ч юм шиг. Би ер зогсмоор байна гэж хэнд ч хэлж үзээгүй л дээ. Наанаа уралдааны машин шиг харагддаг уралдах дуртай гэж ярьдаг ч хэрэгтээ бас уралдаж чаддаггүй уралдах ёстой л амьтан. Нүдээ аниад төсөөллөө.Асар хурдан давхиад... давхиаад...баруун зүүн. Тэгээд гэнэт огцом зүүн эргэлт ХААЗАА хамаг хүчээрээ БАРУУН . мөргөлт ...дээшээ шигдээд КАЙФ.. тэгээд л төгсгөл... Иймэрхүү машины сэг миний хойно өчнөөн хоцорсон. Урд нь өчнөөн ийм сэг харагдах л болно. Санаатай санаандгүй. Гэнэтийн осолт. Золгүй явдал, Сусуеди...Амар амгалан. “-Одоо тэр үхсэн.” “-Угаасаа тэр амьдраагүйн зүгээр л амьдрах ёстой байсан л машин” “-Шал ухаан муутай юм” “-иш хөөрхий сэтгэлийн хат тэвчээр муутай юм”  Уралдаан болгонд үзэгч байдаг. Энд ч бас үзэгчид зориулсан уртас урт суудлууд уралдааны замын хоёр талаар бий. Хачин нь энд нэг ч үзэгч байхгүй. Эл хуль хов хоосон суудлын танхимд хөдөлгүүрийн дуу цуурайтаад л. Хэн ч ямар ч үзэгч хараагүй. Марлборо надад энд нэг хүн л үздэг гэж хэлсэн. Бас түүнийг үзэн яддаггаа бас хэлсэн. Магадгүй зөв, бид зөвхөн түүнд л зориулж  энд уралддаг, зогсон согтлоо уралдах ёстой. Бид зүгээр л үзүүлбэр тэр ҮЗЭГЧ.Уралдааны гэсэн тодотголтой уралдах ёстой машинууд. ]]> Wed, 16 Apr 2008 13:11:50 +0800 http://silence.blog.banjig.net/post.php?post_id=46255